Нүүрсний сонсгол дууслаа. Шинжээчдийн гаргаж тавьсан баримтууд үнэхээр бодитой бол их л том хулгай ил болох шиг боллоо. Нүүрсэнд гар дүрээгүй эрх мэдэлтэн тун ховор болж таарав. УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга, Хуульзүйн сайд Б.Энхбаяр “Маргаашнаас эхлэн “нүүрсний мафи” над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв (үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна” хэмээн мэдэгдлээ.
Гэхдээ эрхэм сайд яг нарийн баримт гаргаж ирсэн бол илүү үнэмшилтэй байлаа. Хэн, хэн ямар төлөвлөгөө зохиож, яг хаанаас хэдий хэмжээний мөнгө гарсныг тодорхой хэлсэн нь дээр дээ. Тэр тусмаа төрийн өмчийн компаниас 3 тэрбум төгрөг гарсан гэж Хуульзүйн сайд онцгойлон дурдлаа шүү дээ. Тэр нь ямар компани юм бэ?! Хэн гэдэг эрх мэдэлтэн том толгойлж тэр их мөнгийг дур мэдэн гаргав?
Д.Лхагва