Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэнд хууль бусаар зарсан гэх дуулиан нүүрсний сонсголоор түймэр мэт тархаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэл гаргаж, буруутай этгээдүүдийг шалгаж, хариуцлага тооцохыг үүрэгдсэн билээ. Тэгвэл уг асуудалд холбогдсон гурван хүн буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал, Засаг даргаар ажиллаж байгаа Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж асан Д.Бадраа нарыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.