Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай залуу 11 дүгээр сарын 13-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор нас барсан шалтгаан нь нийтэд ил болоогүй байна. Шалгалт үргэлжилж байна. Гэтэл сошиалчид “Зодуулсан, дарамтлуулсан. Би хүүгээ цэрэгт явуулахгүй” гэж шууд дайраад эхэллээ. Фейсбүүкчид төсөөлж бодоод, түүндээ итгээд ээлжит бодлогогүй дайралтаа эхэлчихлээ.
Үр дүнд нь туурга тусгаар улсын 103 жилийн түүхтэй зэвсэгт хүчний нэр хүнд ямар байдалд орж байгааг дайрч довтолж, гүтгэхээ л түрүүнд барьдаг хүмүүс ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Цэргийн албанд хүний амь хохирно гэдэг байж боломгүй асуудал. Гэхдээ учир шалтгааныг нь эхлээд олох ёстой. Иргэд түүний дараа байр сууриа илэрхийлэх нь зөв шүү дээ. Эх орноо эр цэрэг нь хамгаалахгүй бол хэн хамгаалах юм бэ?
Тус ангид алба хааж байгаа байлдагчидтай нэгэн сайтын сэтгүүлч уулзаж ярилцлахад:
-Байлдагч А нэрийг нь өөрчлөв. Тэрбээр “Хоолой өвдөөд ханиад хүрснээс өөр зүйл байхгүй. Бүх зүйл цэгцрээд сайхан болж байна. Сая эхо, шүд бусад үзлэгүүдэд хамрагдсан. Цэргийн албанд дарамт шахалт байхгүй. Амиа алдсан цэрэг хоёр давхарт байсан. Би нэг давхарт байсан. Өчигдөр мэдсэн” гэв.
-Байлдагч Э “Сайн дураараа цэрэгт татагдсан. Ер нь алба хаах дажгүй байна. Талийгаачтай нэг ангид байсны хувьд харамсалтай байна. Зодуур, дэглэлт байгаагүй гэж хариулсан байна.
Д.Дорж