2023 оны 11 дүгээр сарын 10-нд давхар ногоон автобус шатсан хэрэг гарсан. Уг автобусыг худалдаж авах үед үйлдвэрлэгчид 7 жилийн чанарын баталгаа өгсөн боловч ердөө хоёрхон жил шугаманд яваад шатсан нь энэ. Өөрөөр хэлбэл, “идэр залуу насандаа” эвдэрсэн гэсэн үг. Хамгийн ноцтой нь 10 ширхэг давхар автобусыг Хөгжлийн банкны зээлээр 21 тэрбум төгрөгөөр худалдаж авсныг хотын дарга мэдэгдлээ. Тэрбээр “Бид өчигдөр шатсан автобусны асуудлаарх НОБГ-ын дүгнэлтийг хүлээж байна. Тэгсний дараа давхар автобус шатсан асуудлыг шийднэ. Үйлдвэрлэгч долоон жилийн баталгаа гаргасан учраас бид мэдээллийг хүргүүлсэн. Нийт 21 тэрбумаар 10 автобус худалдан авсан” хэмээн тодотгов. Өөрөөр хэлбэл, нэг ширхэгийг нь 2.1 тэрбум төгрөгөөр авсан гэсэн үг. Ийм луйвар байж болох уу?
Нийслэлийн Засаг даргын үгэнд итгэхгүй байхын аргагүй. Нэгдүгээрт, энэ хүн бол хуульч хүн. Хоёрдугаарт, сошиалд дуртайгаа бичиж цамнаж байдаг дугаар хорооны иргэн биш.
Д.Лхагва