Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаан дээр Түр хорооны дарга Б.Энхбаяр ” Нүүрсчид их сандруу байна. Бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Өөрөөр хэлбэл, гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байгаа нь тодорхой болсон. Сэтгүүлчдэд машин өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна” гэгчлэн өгүүлэв. Хуульзүй, дотоод хэргийн сайдын энэхүү мэдэгдлийн дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.