Өндөр албан тушаалд байсан хүмүүс огцорсон нэр зүүгээд л таг алга болчих юм. Эрх ямбаа эдлэх хугацаандаа ямар онцлог содон ажил санаачилж, хэрэгжүүлсэн болон энэ улс, ард түмний төлөө ямар гавьяа байгуулсныг нь мэдмээр байна. Үр дүн нь хаана байна вэ? Тухайлбал, хотын Засаг даргын орлогч байсан хүмүүс тайлангаа тавих хэрэгтэй.
УИХ, Засгийн газрын гишүүд ч сонгогч оныхоо өмнө хийсэн ажлаа тайлагнаж байсан жишиг манайд огт байхгүй! Хариуцлага алдсан сайд дарга нарыг огцруулсан ч ажлын тайлан тавьж байсныг нь санахгүй юм. Нэг бол өөр ажилд шилжинэ. Эсвэл гадагшаа талийгаад өгнө. Огцроод л бүх юм дуусдаг жишиг тогтож болохгүй! Огцроод чимээгүйхэн алга болох нь шагнал болжээ гэж ард түмний ярьж ундууцаад байгаа нь зөв шүү дээ. Ажил хийнэ, сайн сайхан болгоно, төр түмнээ жаргаана гэж амлаж байж гарч ирдэг биз дээ?
Д.Дорж