Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд оноох ялыг чангатгах арга хэмжээ авахаар Эрүүгийн хуулийн шинэ төсөлд тусгасан. Удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Гэтэл архидан согтуурсан үедээ машин барих хэрэг зөрчил буурахгүй байна. 2023.10.23-27 хооронд л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 715 зөрчил илэрсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан 13 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Зөвхөн илэрч байгаа нь энэ шүү дээ. Цаана нь цагдаагийн суган доогуур гарч амжсан олон согтуу жолооч байгаа гэсэн үг.
Согтуугаар машин барина гэдэг хүний эрүүл мэндэд шууд санаатайгаар заналхийлж байгаа үйлдэл гэж олон оронд үзэж хуулиа чангатгасаар байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиа дариу батлахгүй бол хууль гараагүй юм чинь гэдэг ухвар мөчид бодлоо архи ууж, улмаар эрлэгийн элчийн дүрд хувирах жолооч нар дураараа авирласаар байна.
Д.Дорж