Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээний газар байгуулахыг хориглоно. Хаа дуртай газраа барилга байшин, машин засварын газар ажиллуулж болохгүй. Нийтийн тээвэрт ч гэсэн стандарт мөрдөгдөнө. 5 дэд төвд тулгуурлаж гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжүүлнэ” гэлээ . Мөн нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Хуульзүй, дотоод хэргийн ячамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг, орлогчоор УИХ-ын даргын зөвлөх хуульч О.Номинчимэгийг томилохоор болсныг мэдээлээд “ S outlet”, “Шунхлай” шатахуун түгээх станц, Акуа гарден барилгыг нураах шийдвэрийг хэрэгжүүлнэ гэлээ.
Д.Дорж