Автомашины ослоор амь насаа алдах, гэмтэж бэртэх хүмүүсийн тоо буурахгүй байна. Нийт олсын 97 хувь нь жолоочийн буруугаа үйлдэлтэйг тээврийн цагдаа анхааруулсан.
Машинаас гадна унадаг дугүй, цахилгаан дугуй, скүүтер, мопед, мотоцикль зэрэг явган хүнд халтай тээврийн хэрэгсэл Улаанбаатарын гудамжаар нэг сүлжилдэж байна. Цахилгаан дугуйтай охин урд яваа хүнээ мөргөж унагааснаас хавирга нь хугарч, уушгиндаа орсон тохиолдол гарлаа. Дугуйтай залуу настай эмээг мөргөөж гэмтээгээд зугатсан л гэнэ. МУБИС-ийн урд зам дээр 2-3 орчим насны жаахан хүүг скүүтер унасан залуу мөргөчихөөд босгож өгөх ч үгүй зугатаагаад алсан болсон талаар эцэг, эхчүүд гомдоллож байна.
Улаанбаатарт дугуйн зам гэхээр юм байхгүй. Хүүхэд, залуучууд явган хүний замаар дураараа сүлжилдэж гэмгүй иргэдийг хохироосоор байх уу?
Д.Дорж