ХУУЛЬ ДҮРЭМГҮЙ МЭТ ДУР ЗОРГООРОО АВИРЛАХ ГЭСЭН БАЛМАД СЭТГЭХҮЙТЭЙ ЖОЛООЧ НЭРТЭЙ НИЙГЭМШЭЭГҮЙ ОРКУУД ИХ ГАЙ ТАРЬЖ БАЙНА. ХҮН АМ ИХЭЭР ТӨВЛӨРСӨН НИЙСЛЭЛ ХОТ ӨӨРИЙН БИЧИГДСЭН БОЛОН БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ГЭДГИЙГ ҮЛ ТООЖ ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨНД ХОР ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙГААД ЯАРАЛТАЙ ДҮГНЭЛТ ХИЙЖ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛЖЭЭ! ХАМГИЙН НЭГДҮГЭЭРТ, ХУРД ХЭТРҮҮЛЖ, ГЭРЛЭН ДОХИО ЗӨРЧИЖ, УРСГАЛ СӨРЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮДИЙН ЭРСДЭЛТЭЙ ҮЙЛДЛИЙГ НЭН ДАРИУ ТАСЛАН ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА! ХҮҮХДИЙН АМРАЛТ ЭХЭЛСЭН ЭНЭ ӨДРҮҮДЭД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛЬ ДҮРМИЙГ ХАТУУ МӨРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ГЭРЛЭН ДОХИОН ДЭЭР ЗОГСДОГГҮЙ МАЛНУУД ОРОЙ ҮДЭШ БҮР Ч ЗОГСОХГҮЙ БАЙГААГААС ГАРЦААРАА, НОГООН ГЭРЛЭЭР ГАРЧ ЯВСАН ХҮҮХЭД, ТОМЧУУД АЮУЛТАЙ ОСОЛД ОРЖ БАЙНА! НИЙГЭМШЭЭГҮЙ ДҮРЭМГҮЙ ЖОЛООЧ НАР ХҮНИЙ ЭРХ ЯРЬЖ ЖАГСЧ БАЙГАА БОЛ ӨӨРСДИЙНХӨӨ БОЛОН ҮР ХҮҮХЭД, ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ ТӨЛӨӨ БАЛМАД “ЖОЛООЧ” НАРЫН ЭСРЭГ ТЭМЦЭЕ! ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ БУСДЫН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА ГЭДГИЙГ ӨГЛӨӨ БҮР САНУУЛАЯ!
Ц.Бат