Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Америкийн CNN сувгаар хийсэн мэдэгдлийн дараа хүмүүс байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл “Гадаад бодлого дээр хуучин Ерөнхийлөгч их зөв дуугарлаа. Харин Ерөнхийлөгч байхдаа дотоод бодлого түүний дотор хуулийн засаглалыг хангуулах тал дээр огт юм хийгээгүй, олон бизнесмэнийг шоронд хийж мөнгө, бизнесийг нь шантаажлан дээрэмдсэн амин найзыгаа зогсоогоогүй ардчилагч юм” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.