М.Тулгат даргатай С.Эрдэнийн талын АН-ын гишүүд өчигдөр цуглаан хийсэн. Тэдний энэхүү улстөрийн акцийн утга агуулга нь Сүхбаатарын талбай дээр С.Эрдэнийг эсэргүүцэн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн төлөө өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын 11 гишүүнийг үгүйсгэхэд чиглэсэн юм. Энэ үеэр АН-ын дарга гэх М.Тулгат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Монголын ардчилал аюулд орж байна. АН устах гэж байна. АН утгаараа устсан үед юун өвчин” гэж хэлсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. Өнөөдөр цар тахлын улмаас нас барах хүний тоо 100 хол давчихаад байхад нэр бүхий улстөрч ийм үг хэлээд зогсож байж болох уу? Иргэдийн аюулгүй байдал бол нийгмийн аюулгүй байдал. Энэ үүднээс нь харвал дээрх улстөрчид ард түмний эрүүл байх эрхэнд халдаж, нэг хүний, нэг намын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж байгаа нь илэрхий боллоо. Ард түмэн үгүй бол улс орон үгүй! Ардчилал, Ардчилсан Нам ард түмэнгүйгээр орших уу?
Д.Лхагва