Коронавирусын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрөгч 24 цагийн хугацаанд 40217 хүнд шинжилгээ хийхэд 49 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. “Нэг хаалга, нэг шинжилгээ”-нд хамрагдсан хүмүүсээс 10 тохиолдол нэмж илэрч, энэ арга хэмжээний хүрээнд нийт 37 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчлэгдэж байгаагас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд долоон хүн байна. Халдвартай нэг иргэн нас барсан. Тэр хүн ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар гэсэн оноштой байсан бөгөөд коронавирусийн халдвар нь хүндэрсэн байсан” гэлээ.