Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12848 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Бүгдээрээ нийслэлд Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас 9 хүнээс халдвар илэрлээ. Ийм нөхцөл байдал үүссэн тул тэр орчимд хөл хорио тогтоож, тандалт судалгаа хийж эхэлсэн. 1000 гаруй хүнээс шинжилгээнд хамрагдана” хэмээн онцоллоо. Үлдсэн долоон тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрснийг тэрбээр мэдээлэв.