Өглөө бүр 11 цагт хийдэг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Өнгөрөгч 24 цагийн хугацаанд нийт 14227 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнд коронавирусын халдвар илэрлээ. Үүний дөрөв нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос гарлаа. Харин Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтан, тэдний ойрын хавьтлаас нэг тохиолдол илэрлээ. Ийнхүү улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,082 болж 711 нь эдгэрлээ” гэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийд цар тахлын тархалт эрчтэй хэвээр байна. Ялангуяа Япон, Сингапурт Англи улсад гарсан Covid-19 халдварын шинэ мутац хувилбарын дэгдэлт гарч эхэлсэн. Ард иргэддээ уриалахад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эмнэлгийн орчинд явахгүй байхыг зөвлөж байна” гэсэн юм.