Ц.Элбэгдорж сүүлийн үед сандарч байх шиг байна. Ерөнхийлөгч Х.Баттулга руу хэвлэл мэдээллээр хэд хэдэн удаа хатуу үг дайсан. “Монголд улстөрийн хоригдлууд бий болж байна. Хэрвээ чамд хэрэгтэй бол 15 дахь хоригдол чинь болоё. Гэхдээ би энэ улс, ард түмэнд хортой нэг ч муу зүйл хийгээгүй” гэсэн утга бүхий мэдэгдлийг удаа дараа хийсэн. Өнөөдөр л гэхэд Улсын Ерөнхий прокурорт ил захидал илгээж “Улстөрийн хэмлэгдүүлэлт болж байна. Би Монгол Улсыг хохироох зүйл гаргаагүй. Хийгээгүй, үйлдээгүй, бүр санаанд ч оромгүй зүйлээр буруутгагдаж яллагдахыг би хэзээ ч зөв гэж үзэхгүй” гэдэг үгээ дахин давтаж. Нохойн дуу ойртож байна гэдэг шиг түүнд хариуцлага мөч ойртож байгаа болохоор ийм акц хийж байна гэж улстөрийн хүрээнийхэн ил далд шивнэлдэх болов.
Ц.Элбэгдоржийнхоор бол одоогийн Ерөнхийлөгч улстөрийн хэлмэгдүүлэлтийн цаад автор нь юм байх. Гэхдээ Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүн байх үед ч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нараас эхлээд цөөнгүй улстөрчид “Шударга бусын хонгилыг үүсгэсэн хүн бол Ц.Элбэгдорж. Улстөрийн хэлмэгдүүлэлт эхэллээ. Ц.Элбэгдоржийн байгуулсан онц бүрэн эрхт комисс” гэгчлэн ярьж, бичиж байлаа. Одоо ч ярьсаар байна. Тэгвэл Х.Баттулгатай холбоотой хэлмэгдүүлэлтийн тухай яриаг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар гаргаж, олон түмэнд тулгах маягтай “сурталчилж” байгаа. Хэргийн гогцоо, гол учир шалтгаан юунд байна вэ? Хэн бодитой хариулт өгч, асуудлын ээдрээг тайлах вэ?
Д.Лхагва