Зохиогч: Admin

Нийтийн эзэмшилийн талбайд дур мэдэн барилга барьж байгаа үзэгдэлтэй хотын дарга эвлэрэхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Бид өнгөрсөн даваа гарагт БЗД-ийн 13-р хороонд ажиллаж, чулуун овооны орчимд иргэн Л.Балдан-Очир 2017 онд эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгах чиглэл өгсөн. Үүний дагуу өнөөдөр албаны хүмүүс барилгыг буулгах ажлыг эхлүүллээ. Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Дор бүртээ зоргоор аашилж, нийтийн эрх ашгийг зөрчихийг зөвшөөрөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй

Сүүлийн үед архидалт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь нүдээ ил байна. Өглөө, оройгүй халамцуу согтуу залуус, хүүхнүүд хаа сайгүй харагдах боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид электрон тамхи татаж, архи, пиво уусан шиг орцонд сууж байдаг болжээ. Тэдэнд бусдаас айх, санаа зовох мэдрэмж байхгүй болтлоо хүмүүжил нь эвдэрлээ гэж үү? Эцэг, эх нь яагаад үр хүүхдүүддээ анхаарал тавихгүй байна вэ? Зарим эцэг, эхчүүд өөрсдөө төлөвшөөгүй, хүмүүжлийн дутагдалтай болохоор яаж хүүхдээ хүмүүжүүлж чадах билээ? 15 дугаар хороолол, Жуковын талбай архичдын талбай болоод удаж байна. Дүүрэг, хорооны цагдаа яаралтай арга хэмжээ авахгүй бол тухай бүс нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байна…

Дэлгэрэнгүй

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд “Малчдад туслах үйлчилгээний цэг”-ийг Есөнбулаг суманд байгууллаа. Үйлчилгээний цэгийн нээлтэд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж нар оролцлоо. Уг цэгээс малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн талаар цогц мэдээлэл зөвлөгөө, арга зүйн дэмжлэг авах боломжтой. Шинэ хоршоо хөдөлгөөн” нь малчид сайн дураараа нэгдэж хоршсоноор хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, хамтдаа хөгжих боломжийг олгох юм. Тухайлбал, хоршооны нэг малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авах боломжтой ажээ. Хоршоо байгуулахдаа, сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа…

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны 5-р сарын 10-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаатай байгууллагууд, тэдгээрийн хамтран ажилладаг хүрээ, үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгсөнөөс гадна Монгол Улсад ирж буй гадны зочид, жуулчид, тэр дундаа БНСУ-ын жуулчдын амь нас, аюулгүй байдлыг авран хамгаалах, шаардлагатай үед яаралтай тусламж үзүүлэхэд анхаарч ажилладагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор…

Дэлгэрэнгүй

АН сонгуулийн луйвраас хамгийн их айж байгаагаа удаа дараа мэдэгдэж байгаа. Өнөөдөр мөн  л “Эрх баригчдын царцаа нүүлгэх, зохиомол хаяг үүсгэж иргэний үнэмлэх тараах, сонгогчийг “хувилах” гэх мэт луйвар ер тасрахгүй байгаа. Дээрээс нь сонгогчдын боловсрол таарууг далимдуулж, мөнгө тараахаас гадна “хар машин бичлэг хийж байгаа, саналыг чинь хэнд өгсөнийг нь мэдэхэд амархан шүү…” гэх мэтээр дарамталдаг. Эдгээр луйврыг зогсоох, багасгахын төлөө тууштай явна.Мөн нам, эвсэл, төрийн бус байгууллагуудыг урьж, хүчээ зузаатгана” хэмээн сүржигнэлээ. Тус нам хэрвээ сонгуульд амжилтгүй оролцвол ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой байна. Иймийн тулд иргэдийн сэтгэлзүйг эртнээс бэлдэх шиг хичээж байх шиг байна. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй Спортын арбитрын шүүх хурал болж, түүний барилдах эрхийг сэргээх үндэслэлгүй, допинг хэрэглэсэн нь үнэн гэж үзэн, шууд хүлээн зөвшөөрөх, эсвэл хаанаас, хэнээс допинг авч хэрэглэснээ мэдэгдэж, хамтран ажиллах хоёр сонголтыг санал болгосон билээ. Тэгвэл М.Бадарч өчигдөр 17 цагт хариугаа өгсөн байна. Тодруулбал нэрээ нууцалсан гэрч “2023 оны есдүгээр сар хүртэл Турк улсаас биеийн эрч хүч сэргээх, метанолин бодис орсон 50 ширхэг эмийг өдрийн 2-оор дөрвөн таблетка ууж хэрэглэсэн. Энэ хугацаанд бэлтгэлийн явцад панангинтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж магадгүй гэж бодож байна. Иймд энэ эргэлзээтэй асуудлыг нэг тийш шийдэх зорилгоор, өөрийн хүсэлтээр гэрчээр оролцмоор байна” гэсэн юм.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Экперт хоспиталити” ХХК зэрэг байгууллагууд хамтран зочлох үйлчилгээний сургалтыг тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, И Ми Ён нар удирдан явуулсан бөгөөд зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах болон үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан юм. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, мэргэшсэн ажилтан,…

Дэлгэрэнгүй

Ж.Батзандан АН-д элсэж, нэр дэвшихээр болсон бололтой юм. Тэрбээр 2004 оны үед О.Магнайтай хамтран “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн” гэгчийг байгуулж хэсэг бужигнуулсан билээ. Монголын төрийг авлигаас цэвэрлэх, авлигачдыг улстөрөөс үлдэн хөөх зорилготой л доо. Өнгөт хувьсгалыг санагдуулам шар тууз хүзүүндээ ороож, мөн ч их жагсаал цуглаан хийсэн дээ. Цаана нь хэн гэдэг улстөрч турхираад байгаа талаар тухайн үед хэвлэлүүд бичиж л байсан. Харин 2007 онд Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, даргаар нь сонгогдсон ч 2008 оны сонгуулийн дараа АН-д элсэж билээ. Тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж “Ж.Батзандан, О.Магнай шиг залуус манай намд хэрэгтэй” гэж олзуурхаад дуртай нь аргагүй элсүүлсэн юм.…

Дэлгэрэнгүй

Өглөө, оройд автобус хүнээ шингээдэггүй. Ялангуяа настай хүмүүсийн хувьд орох гэж, орсон хойноо суудал олж суух гэдэг том даваатай тулгардаг. Эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх, үр хүүхдүүддээ очих гээд гарч, орох ажил ахмадуудад их бий. Хүн л болсон хойно дандаа гэртээ хэвтээд байхыг хэн хүсэх вэ? Харамсалтай нь одоогийн хүүхэд, залуусын хандлага ахмад настнуудад ээлгүй болжээ. Миний бие өнөө өглөө 08 цагийн үед Жуковын буудлаас автобусанд суулаа. Хүн их байсан болохоор жолооч арай гэж хаалгаа хаав. Настай хүмүүс ч олон байлаа. Жижигхэн биетэй, лав 80 дөхөж байгаа насны туранхай эмгэнд хэцүү байгаа бололтой “Суудал байна уу?” гэж асуугаад алив чи цаашаа…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон.…

Дэлгэрэнгүй