Өглөө, орой гэлтгүй өдрийн цагаар ч хотын төвийн явган хүний гарц хүний бөөгнөрөл болдог. Баяр ёслол дөхсөн үед Нарантуул зах ямар байдаг байлаа? Яг л түүн шиг нэг нэгнээ мөргөж унагаах нь холгүй замын голд чихэлдэнэ. Нийслэл Улаанбаатар 10-20 сая хүнтэй дэлхийн том хотуудын хэмжээнд хүрчихсэн юм биш ердөө л хүнээ багтааж шингээхээ больсон нь энэ шүү дээ. Дөрвөн уулын хонхороос тэлэх биш улам л багшраад байна.
Миний мэдэхийн “Их, дээд сургуулиудыг хотоос гаргана” гэж сүүлийн 20 гаруй жил ярьж байна. Энэ асуудал нэг ч алхам урагшилсангүй. УИХ 50 гишүүнээр бүл нэмж 126 болсон. Дагаад улстөржилт л нэмэгдсэн үү гэхээс бодлого харагдахгүй байна. Бид поп улстөрөөр дутаагүй. Цэцэрхээд байх бус их, дээд сургууль, томоохон худалдааны төвүүдийг хотоос гаргах ажлыг нэн яаралтай эхлүүлмээр байна.
Д.Лхагва