Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн түүхт ойн баярын Их хурал Соёлын төв өргөөнд болж байна. Үндэсний бодлогын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Наянтайн Ганибалыг албан ёсоор томилж батламжиллаа.
Зохиогч: Admin
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг гурван үе шаттай эхлүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгжээс 20 мянга гаруй нь их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Мөн 1000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2411, ерөнхий боловсролын…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 880 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 20 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 848 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж,…
БНСУ-ын Засгийн газар Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар батална гэж албаны хүн өнөөдөр мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Сү мягмар гарагт болох Засгийн газрын хуралдааны үеэр сонгуулийн товыг батлахаар төлөвлөж байна гэж засгийн газрын өндөр албан тушаалтан Ёнхап агентлагт мэдээлсэн байна. Юн Сог Ёлийг онц байдал зарласантай нь холбогдуулан албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаргасан бөгөөд үүнээс хойш 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой. 2017 оны гуравдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулсны дараа ээлжит бус сонгууль мөн яг 60 хоногийн дараа…
Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна. Нохойд хазуулах үед ихэвчлэн гар, хөл, толгой, нурууны хэсэгт том хэмжээний болон олон тооны жижиг шархны урагдал, зөөлөн эдийн гэмтэл үүсгэх бөгөөд маажих, самардах, газарт унагаж ноцох зэргээс үүдэлтэй хөхрөлт, няцрал, сорвижилт бий болгох эрсдэлтэй юм. ЗӨВЛӨМЖ: Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх…
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 2025 оны дөрөвдүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,…
Нийслэлийн Хяналт шалгалтын газраас долоон шатахуун түгээх станцад улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод петролиум” ШТС нь газрын зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч Хот байгуулалт, хотын стандартын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул улсын байцаагчийн албан даалгавраар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд 270 шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулж байна. НШХГ-аас өнгөрөгч аравдугаар сараас эхлэн эдгээр ШТС-уудад урьдчилсан хяналт шалгалт хийж, 47 ШТС-ын зөрчлийг илрүүлсэн. Мөн үүнээс барилга барих, үйл ажиллагаа явуулах…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.04) УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цагдаагийн байгууллагын удирдлагыг тодорхой хугацаагаар томилдог, чөлөөлдөг зохицуулалтыг бий болгох, удирдах албан тушаалтныг тогтоосон хугацаанаас өмнө чөлөөлөх зохицуулалтыг оруулжээ. Мөн байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжоор хориглоогүй арга хэрэгслээр нийтэд мэдээ, мэдээлэл түгээх боломжийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна. Түүнчлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд тушаалаар…
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр тус төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоо хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, сэргээн засах болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг, шинжилгээ багтсан бөгөөд нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зарим хүүхдийг ГССҮТ-д компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI оношлогоонд хамруулах, хэвтүүлэн эмчлэх, мэс засал эмчилгээ хийхээр болсон байна. Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх зорилготой…
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ. Ингэснээр өнгөрсөн 12 дугаар сард онц байдал тогтоосон түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Мүн Хён Бэ шийдвэрийг уншиж танилцуулж буйг телевизээр шууд дамжуулсан бөгөөд уг шийдвэр тэр даруйдаа хүчин төгөлдөр болжээ. Ингэснээр 60 хоногийн дотор Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ээлжит бус сонгуулийг явуулах ёстой боллоо. Сонгууль зургаадугаар сарын 3-нд болох төлөвтэй байна. 12 дугаар сарын 3-нд Үндсэн хууль зөрчин онц байдал зарлаж, Үндэсний Ассамблейд цэргүүдийг нэвтрүүлсэн гэх үндэслэлээр Юн Сог Ёлийг огцруулах тухай шийдвэрийг сөрөг хүчнийхэн олонх болж буй Үндэсний Ассамблей 12 дугаар сарын дундуур гаргасан юм. Харин Юн Сог Ёль өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ. Эрх баригч “Ардын хүч” нам шүүхийн шийдвэрийг “хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдсэн бол сөрөг хүчин болох Ардчилсан нам…