Зохиогч: Admin

Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын Telegram сувагт мэдээллээ. Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита, Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан долоон түймрийг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан. Харин дээрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 178 мянган га талбайг хамарсан 36 түймэр асаж байна. Үүний дийлэнх буюу 125 мянга нь Тунгокоченскийн дүүрэгт гарсан гэж мэдээллээ. Энэ жил тус бүс нутагт ой, хээрийн түймрийн тохиолдол их байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 19 дахин өссөн байна. Эх сурвалж:https://zab.ru/

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар гурилын гаалийн татварыг буцааж нэмэх асуудал яригдаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн 3 жилд 212,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгсөн шүү дээ. Ахиад жил бүр 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл өгдөг юм байна. Гурилын үйлдвэрүүд тэгвэл төрөөс ийм их дэмжлэг авчхаад үнээ яагаад өсгөөд байдаг юм? Гэтэл гурилын үйлдвэрийн үр тарианы зах зээл 225 тэрбумын л зах зээл шүү дээ. Үнэ тогтоодог монополь зах зээл бодит үнэн. Хоёр том үйлдвэр нийлээд 50-аас дээш хувийг зах зээлд эзэлж байна. Хэдхэн гурилын үйлдвэрүүд монополь болж, үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг нь үнэн шүү. Нэг жилийн дотор үнэ яагаад 78…

Дэлгэрэнгүй

Украин, Их Британи, Франц болон Германы төлөөлөгчид Лондонд уулзсаныхаа дараа тунхаглал гаргаж, зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдээлжээ. Уулзалтад түүнээс гадна Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар Украины талаас оролцжээ. “Их Британийн талаас Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонатан Пауэлл, Францын талаас Ерөнхийлөгчийн дипломат бодлогын зөвлөх Эммануэл Бонн, Германы талаас Канцлерын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Йенс Плотнер  нар оролцлоо” гэж А.Ермак “Telegram” сувагт бичсэн байна. “Энх тайвныг тогтоохын тулд бид зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар тохиролцлоо. Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхэд чиглэсэн АНУ-ын Ерөнхийлөгч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтыг авах боломжтой. Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4, 23.5, 23.6-т заасан эдгээр албан татварын хөнгөлөлтийг татвар төлөгчийн дансанд шилжүүлж эхэллээ. Тодруулбал, 2024 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт илгээн баталгаажсан нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг нийслэлийн Төрийн сангаас дөрөвдүгээр сард багтаан буцаан олгоно. Үүнээс 19,547 иргэнд орон сууцны хөнгөлөлт нийт 45.5 тэрбум төгрөгийг буцаан олгоно.…

Дэлгэрэнгүй

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа. Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжуулэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зуй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгалаа.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо. Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Дэлгэрэнгүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх асуудлаарх Лондоны уулзалтад оролцох айлчлалаа цуцалсан тухай “The New York Times” сонин мэдээлжээ. Уг шийдвэрийг тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн талаар мэдэгдэл хийсний дараа гаргасан байна. Дөрөвдүгээр сарын 23-нд буюу өнөөдөр Лондонд болох уулзалтын үеэр танилцуулахаар төлөвлөж буй Украины хямралыг зохицуулах талаар АНУ-ын зүгээс тавих гол саналуудын нэг нь Украины тал Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх тухай асуудал ажээ. Гэтэл мягмар гарагт В.Зеленский ийм хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа М.Рубио айлчлалаа цуцалсан байна. “The New York Times” сонинд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн өвөрмөц санал гаргалаа. Тэр нь жагсагчдаас татвар авах тухай юм. Учир нь сүүлийн жилүүдэд хөлсний жагсагчид гэдэг мэргэжил шинээр төрсөн гэнэ.  Үүнтэй холбогдуулж эрхэм гишүүн “Хуучин төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан бол одоо ЖАГСААЛААС ТЭРБУМТНУУД ТӨРДӨГ БОЛЖ. Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авья. Сүүлд Хуульзүйн яам дээр оччихсон жагсаж байсан уу?” хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Урин цаг ирж, хүмүүс явган алхах нь нэмэгдлээ. Гэхдээ нэг том асуудал байна. Энэ бол скүүтэрээс гадна дугуй, суррон, мопед, мотоциклийн хэрэглээ юм. Нийслэлд дугуйн зам ховор. Тодорхой хэсэгхэн байршилд л бий. Энэ нь явган зорчигдод туйлын халтай байна. Өөрөөр хэлбэл, хотын гудамж эрсдэлтэй орчин болж хувираад байна. Уг нь явган хүний замаар дугуй, цахилгаан моторт дугуй, мопед явах хориотой байдаг. Өндөр хөгжилтэй оронд энэ дүрэм маш нарийн хэрэгждэг. Манайд дугуйн тусгайлсан зам байхгүй шахам болохоор явган хүний замаар дээрх тээврийн хэрэгсэл унасан хүүхэд, залуус дураараа давхилдаж байна. 2024 онд 400 гаруй хүн скүүтэр, суррон, дугуйтай холбоотой осолд өртөж, гурван…

Дэлгэрэнгүй

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой цаг үеийн сэдвээр ярилцлаа. -Сайн байна уу. Та Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? -Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Төсвийн байдал нэн хүнд, дээр нь манай гадаад худалдаа нүүрстэй холбоотойгоор нэн хүнд байдалд орчихлоо. Сүүлийн гучин жил эдийн засгаа солонгоруулна гэж УИХ-ын гишүүн болгон ярьдаг боловч харамсалтай нь ганцхан нүүрснээс хараат эдийн засгийг бий болгосон. Ингэснээр нүүрсний үнэ Хятадад унахад эдийн засаг нь хүндэрдэг эдийн засагтай улс болсон. Одоо яг ийм байдалтай байна.      Нүүрсний үнэ унахаар валютын ханш чангарч манай үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг сулрах байдал зах…

Дэлгэрэнгүй