УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн өвөрмөц санал гаргалаа. Тэр нь жагсагчдаас татвар авах тухай юм. Учир нь сүүлийн жилүүдэд хөлсний жагсагчид гэдэг мэргэжил шинээр төрсөн гэнэ. Үүнтэй холбогдуулж эрхэм гишүүн “Хуучин төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан бол одоо ЖАГСААЛААС ТЭРБУМТНУУД ТӨРДӨГ БОЛЖ. Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авья. Сүүлд Хуульзүйн яам дээр оччихсон жагсаж байсан уу?” хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.
Д.Дорж