Зохиогч: Admin

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын ажилтан, албан тушаалтнуудад авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн удирдах албан тушаалтнууд болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдсон ажилтнуудад авлигын эсрэг сургалтыг 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ, Г.Ариунзаяа нар “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд авлигын ойлголт, үүсэж буй…

Дэлгэрэнгүй

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж байв. Түүний Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллаж буй он гарч, ой нь болоход Сүхбаатарын талбайд жагсаалтай угтаж, шүүх байгууллага мэдэгдэлтэй “тэмдэглэв” бололтой. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ингэж дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ УИХ-ын чуулганд хийх дөрвөн зорилт дэвшүүлж байжээ. Тэгэхэд тэрээр эхний зорилтоо “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ…

Дэлгэрэнгүй

Сүүлийн өдрүүдэд “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үнэ 3-р сарын 1-нээс нэмэгдэнэ” гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. Үнэд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 555 цэгээр шахмал түлш борлуулж байна. Үйлдвэрлэл, түгээлт хэвийн, нөөц хангалттай байна” гэлээ. Тус компани зүүн болон төвийн үйлдвэртээ хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Борлуулалтын цэгүүдийн захиалгын дагуу хоногт 2500-3000 тонн түлшийг борлуулалтад гаргаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 26 агуулахад 50 гаруй мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна гэж тус компаниас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Урьдчилсан байдлаар дөрвөн эгнээ бүхий нийт 58.8 км урт үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар төлөвлөсөн. Тус төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгараад байна. Хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан, шинээр барих авто зам, гүүрэн байгууламжууд тойрог замтай холбогдоно. Тойрог замын төгсгөлөөс зогсохгүйгээр буюу гэрлэн дохиогүй зорчиж баруун талдаа Нисэхийн хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Төв аймаг руу туннелээр холбогдоно. Зургаадугаар сард тойрог хурдны замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэнэ”…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, эл салбарын мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага болон салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 80 орчим хүн оролцлоо. Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий…

Дэлгэрэнгүй

 Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссель хотод уулзах үеэрээ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг дахин сунгахаар тохиролцжээ. Энэ тухай ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мэдээлсэн байна. “ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Орост тавьсан хоригийг дахин сунгахаар дөнгөж сая тохиролцлоо. Ингэснээр дайныг санхүүжүүлэхийн тулд олж буй Москвагийн орлогыг хаасаар байх болно. Оросын тал учруулсан хохирлоо төлөх ёстой” гэж К.Каллас олон нийтийн X сүлжээнд бичжээ. ЕХ-ноос Орост тавьсан хоригийг дахин зургаан сараар сунгах эсэх нь Унгар улс уг шийдвэрт хориг тавина гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор тодорхойгүй байсан юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино…

Дэлгэрэнгүй

Японы Осака хот энэ онд болох Дэлхийн экспог угтан зочид гийчдийн ая тухтай байдлыг хангахын тулд  өнөөдрөөс эхлэн нийтийн гудамж талбайд тамхи татахыг хоригложээ. Экспо бол дэлхийн өөр өөр улс оронд таван жил тутамд зохион байгуулагддаг үзэсгэлэн бөгөөд Осакад болох “Экспо-2025”-д дэлхийн 160 орчим улс орон, бүс нутаг оролцоно. “Дэлхийн экспо дөрөвдүгээр сард эхэлнэ. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг халуун дотноор угтан авахыг хүсэж байна. Тиймээс бид Осакаг утаагүй гудамжтай, аюулгүй мэдрэмж төрүүлдэг хот болгохыг эрмэлзэж байна” гэж хотын дарга Хидэюки Ёкояма нэгдүгээр сарын эхээр мэдэгджээ. Өмнө нь төмөр замын Осака буудал орчмын зургаан бүсэд тамхи татахыг хориглоод байсан бол өнөөдрөөс хот даяар бүхэлд нь хориглож эхэлсэн бөгөөд уг хоригийг зөрчсөн хүмүүсийг 1000 иен буюу 6.40 ам.доллараар торгоно. Орон нутгийн зохицуулалтуудаар дамжуулан Японы ихэнх газарт алхаж явахдаа тамхи татахыг хэдийн хориглосон…

Дэлгэрэнгүй

 УИХ-ын гишүүн асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ оргон зайлсан гэж үзэн, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Гансүлд сэтгүүлчдэд мэдээллээ. Ж.Мөнхбат АТГ-т шалгагдаж байх үеэрээ буюу 2023 оны 10 дугаар сард эрүүл мэндийн гэх шалтгаанаар Монголын хилээр гарч явсан бөгөөд одоо хүртэл ирээгүй байгаа аж. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэргийн шүүх “газар олгох” эрх мэдэл…

Дэлгэрэнгүй