УИХ-ын гишүүн асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ оргон зайлсан гэж үзэн, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Гансүлд сэтгүүлчдэд мэдээллээ.
Ж.Мөнхбат АТГ-т шалгагдаж байх үеэрээ буюу 2023 оны 10 дугаар сард эрүүл мэндийн гэх шалтгаанаар Монголын хилээр гарч явсан бөгөөд одоо хүртэл ирээгүй байгаа аж.
Д.Дорж