Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын ажилтан, албан тушаалтнуудад авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн удирдах албан тушаалтнууд болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдсон ажилтнуудад авлигын эсрэг сургалтыг 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ, Г.Ариунзаяа нар “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд авлигын ойлголт, үүсэж буй шалтгаан нөхцөл, нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, авлигын эрсдэлээс сэргийлэх талаар чиглэсэн заавар зөвлөгөөг өгч ажиллав.
Авлигын эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн уг сургалтад компанийн удирдах албан тушаалтнууд болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдсон 33 ажилтан хамрагдлаа.