Зохиогч: Admin

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдад ажиллаж, намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдээс сонслоо. Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент хууль, эрх зүйн орчныг XXI зууны үзэл баримтлалд нийцүүлэн, төр бус хүн төвтэй байх шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Тэрбээр нийгмийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн шинэ тутам үүсэж буй харилцааг иж бүрэн зохицуулах чадамжтай, ингэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан хуулийг батлах нь энэ парламентын тэргүүн зорилт байх болно гэлээ. Түүнчлэн УИХ-ын дарга…

Дэлгэрэнгүй

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан хоёр журмыг цуцаллаа. Ийнхүү зөвшөөрөл давсан бүртгэл, журам нэртэй хориглолтын систем үгүй болох, төрийн хүнд суртлыг бууруулах, авлига ашиг сонирхлоос сэргийлж бизнес эрхлэгчдээ дарамтаас чөлөөлөх ажил эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх “5Ш” ажиллагаа үргэлжилсээр….” хэмээн мэдэгдэв. Гоё сайхан шийдвэрүүд ар араасаа гараад л байна гэх. Үр дүнг нь, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжихийг нь харах л үлдлээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Сар шинийн баяртай холбоотойгоор 2 дугаар сарын 15-наас 28-ны өдөр хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал авч байна. Иргэд та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцох боломжтой. https://vote.ulaanbaatar.mn/home Ташрамд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас явуулсан санал асуулгад 10.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Баянхонгорын Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 10.1-20 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 30-50 см хүртэл зузаан цастай байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас 1.1-7.7 градус хүйтэн. Архангай, Хөвсгөлийн нийт, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Ховд, Говь-Алтай, Булган, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Улаангом хотод (2025.02.12) ажиллалаа. Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван жилийн турш баригдаж, ашиглалтад орж буй хөгжимт жүжгийн “Ойрад” театрын нээлтэд оролцсон юм. УИХ-ын дарга нээлтийн үеэр язгуур урлагийн арвин өв, соёл бүхий Увс нутгийнхан 50 гаруй жилийн дараа хөгжимт жүжгийн шинэ театртай болж буйд баяр хүргээд уламжлал шинэчлэлийг хослуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар үндэсний өв, соёлоо нандигнан үлдээх, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тодотголоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улаангом хотын эл шинэ театрт иргэдтэй уулзаж, УИХ-ын…

Дэлгэрэнгүй

Ардчилсан Намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн гэх Т.Хасбаатар мэдээлэл хийж, өөрийнх нь тэргүүлдэг байгууллага Засгийн газрын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрийг АН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв. Тийм учраас Лу.Гантөмөрийг МАН-д элсүүлж, батлахыг нь өгөх хэрэгтэй гэдэг шаардлагыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд тавих юм байх. АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо гэгч байгууллага АН-ын шийдвэр гаргах эрх мэдэл бүхий байгууллага биш гэдгийг гишүүд дэмжигчид нь эрх биш мэдэж байгаа байх даа. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нийт 1885 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1405, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 4 хэргийг нөхөн илрүүлжээ. Хамгийн харамсалтай нь ганцхан шөнийн дотор согтуурсан 101 хүнийг эрүүлжүүлжээ.

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас гаргасан хээрийн цасны нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байна. Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллаж эхэллээ. Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын иргэдтэй (2025.02.08-2025.02.10) уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Увс аймгийн иргэд Улаанбаатар хотоос алслагдмал сумдад ажиллаж, дуу хоолойг нь сонсож буйд талархаж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламент богино хугацаанд олон чухал хууль хэлэлцэн баталсныг онцолсон. Энэ жилийн улсын төсөвт Увс аймагт 15 хөрөнгө оруулалтын төсөлд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өлгий сумын иргэд хорт хавдрын өвчлөл их байгаа учир шалтгааныг тодруулах судалгаа явуулж өгөхийг хүссэн. Баруун аймгуудын иргэд гүний худаг нь шүүлтүүргүй талаар олонтаа уламжилсныг УИХ-ын дарга тодотгоод, энэ…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар “Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах багц хуулийн төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болгохыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Заxирагч Х.Нямбаатарт даалгав.

Дэлгэрэнгүй