Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нийт 1885 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1405, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 4 хэргийг нөхөн илрүүлжээ. Хамгийн харамсалтай нь ганцхан шөнийн дотор согтуурсан 101 хүнийг эрүүлжүүлжээ.