Ардчилсан Намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн гэх Т.Хасбаатар мэдээлэл хийж, өөрийнх нь тэргүүлдэг байгууллага Засгийн газрын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрийг АН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв.
Тийм учраас Лу.Гантөмөрийг МАН-д элсүүлж, батлахыг нь өгөх хэрэгтэй гэдэг шаардлагыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд тавих юм байх.
АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо гэгч байгууллага АН-ын шийдвэр гаргах эрх мэдэл бүхий байгууллага биш гэдгийг гишүүд дэмжигчид нь эрх биш мэдэж байгаа байх даа.
Д.Лхагва