Зохиогч: Admin

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогтой пүрэв гарагт уулзжээ. Уулзалтын дараа тэд хамтарсан хэвлэлийн хурал хийсэнгүй. Украины Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр,  Америкийн талын хүсэлтийн дагуу хэвлэлийн хурлыг цуцалсан байна. К.Келлог гурван өдрийн айлчлал хийхээр хоёрдугаар сарын 19-ний өглөө Киевт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдөр  түүнийг Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский, тусгай албадын удирдлагууд, мөн Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Андрей Ермак нар хүлээн авч уулзжээ. Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига К.Келлогтой пүрэв гарагт уулзлаа. А.Сибигагийн хэлснээр, уулзалтын үеэр талууд шударга, бат бөх, цогц энхтайвныг тогтоох арга замыг хэлэлцжээ.…

Дэлгэрэнгүй

Монголын төр баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжих ёстойг Ерөнхийлөгч санууллаа. Тэдэнд хүндрэл, хүнд суртал учруулах явдал байж болохгүйг ч анхааруулав. Төрийн тэргүүн 30 жилийн турш улсын ачааг үүрэлцэж ирсэн гэдэг утгаар нь баялаг бүтээгчдэд талархал дэвшүүллээ. Монгол хэмээх улсын бүх ачааг төр дангаараа үүрээд явах боломж аль ч талаасаа байхгүй учраас хувийн хэвшлээ дэмжихээс өөр аргагүй. Иймийн тулд бизнес эрхлэхэд тулгамддаг дарамт шахалт, хүнд суртал байх ёсгүй. Дээр нь татварын уян хатан, таатай орчин үгүйлэгдэж байгаа нь үнэн. Энэ бүхнийг л Төрийн тэргүүн онцолж харсан байна. Өнөөдөр хувиараа бизнес эрхлэхийг хүссэн хүнд тусгай зөвшөөрлөөс эхлээд олон том даваа хүлээж…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав. СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын амны 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: “10 га газарт баригдах энэхүү Баянголын амын орлогод нийцсэн орон сууцны төслийн ажил энэ гуравдугаар сард эхэлнэ. Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар зураг төсөл болон дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдсэн. Уг төслийг БНСУ-ын Экзим банкны нэн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн…

Дэлгэрэнгүй

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тухайлбал,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Барилга нь гурван давхар бөгөөд зоорийн давхартай, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолоос бүрдсэн. Тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан сургуулийн стандартын дагуу гүйцэтгэж, том жижиг хоёр спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн…

Дэлгэрэнгүй

Үндэстнийг хамарсан том баяр хаяанд ирлээ. Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих газар бол төр шүү дээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч чиглэл нь хэвээр байгаа шүү! Чиглэл чиглэлээрээ яамдуудад очсон гэсэн. Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал! Худалдаанд гарсан хэвийн боовноос гадна лабораторийн шинжилгээ хийх шаардлагатай олон хүнсний бүтээгдэхүүн байна даа! Хуванцар сав хорт хавдрын үндэс суурь болоод байгааг мэргэжлийн хүмүүс нэгэнт тогтоосон байхад одоо хэр хэрэглээнээс гараагүй л байна. Хүнсний бус химийн найрлагатай шар тосыг ориг шар тос гээд зардаг хүмүүс байдаг гэх.  Гурилан бүтээгдэхүүнд ч хольж байгааг үгүйсгэхгүй. Хоолны хордлого амь насанд хүрдэгийг мэдэхгүй хүн…

Дэлгэрэнгүй

Жо Байдены засаг захиргааны үед томилогдсон бүх прокурорыг халахыг Хууль зүйн яаманд үүрэг болгосон гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. “Сүүлийн дөрвөн жилд Хууль зүйн яам урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр улстөржсөн. Тиймээс би “Байдены эрин үеийн” прокуроруудыг ажлаас нь халахыг үүрэг болгосон” гэж Д.Трамп мягмар гарагт “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна. “Хууль зүйн яаманд яаралтай эмх журам тогтоож, энэ байгууллагад итгэх Америкийн иргэдийн итгэлийг сэргээх ёстой. Америкийн алтан эрин үед шударга тогтолцоо бий болох ёстой. Шударга ёсыг тогтоох үйл явц өнөөдрөөс эхэлж байна” хэмээн Д.Трамп онцолжээ гэж TASS агентлаг мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллав. Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цогц төлөвлөгөөнд туссан онцлох ажлуудаас иргэд, олон нийтэд хүргэлээ. Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 35 суманд ажиллаж орон нутагт тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ иргэдийн саналд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллаж байна. Нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент “Гурван төгөлдөршил” бодлогынхоо хүрээнд хүний эрхийг хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц, иж…

Дэлгэрэнгүй

Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадна тээврийн хэрэгслээ байрлуулж, түлхүүрээ дотор нь үлдээж орхисныг Т гэгч нь хулгайлан авч зугтсан үйлдлийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өглөө. Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналттай газар, аюулгүй бүсэд байрлуулах, авто засварын болон угаалгын газраар үйлчлүүлэхдээ түлхүүрээ дотор нь орхиж үлдээхгүй байх, цонх, хаалгаа онгорхой орхихгүй байхыг анхааруулж байна. /Цагдаагийн ерөнхий газар/

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуй нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Нөөцийг махыг энэ сарын 7-ны өдрөөс 117 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. Түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн арван аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт…

Дэлгэрэнгүй