Үндэстнийг хамарсан том баяр хаяанд ирлээ. Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих газар бол төр шүү дээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч чиглэл нь хэвээр байгаа шүү! Чиглэл чиглэлээрээ яамдуудад очсон гэсэн. Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал!
Худалдаанд гарсан хэвийн боовноос гадна лабораторийн шинжилгээ хийх шаардлагатай олон хүнсний бүтээгдэхүүн байна даа! Хуванцар сав хорт хавдрын үндэс суурь болоод байгааг мэргэжлийн хүмүүс нэгэнт тогтоосон байхад одоо хэр хэрэглээнээс гараагүй л байна. Хүнсний бус химийн найрлагатай шар тосыг ориг шар тос гээд зардаг хүмүүс байдаг гэх. Гурилан бүтээгдэхүүнд ч хольж байгааг үгүйсгэхгүй. Хоолны хордлого амь насанд хүрдэгийг мэдэхгүй хүн баймааргүй юм.
Д.Дорж