Зохиогч: Admin

Энэ хүн ер нь уурладаг болов уу гэмээр нүдээрээ инээсэн ах ирж гар барив. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ахмадын хороонд мужаанаар ажилладаг, сумын Хөдөлмөрийн аварга Ч.Галбадрах гэж өөрийгөө танилцуулав. Ер нь нээлттэй хэрнээ эгэл даруу хүн юм. -Та ямар ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан бэ? -Ах нь 1985 онд цэргээс халагдаад Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд ажиллахаар ирсэн. Уугуул нутаг гэвэл Увс аймгийн Тариалан сум. Энэ сайхан нутагт ирээд 1988-2019 он хүртэл “Хангай” үйлдрийн хонь малласан. 1989 онд сумын тарга хүчний аварга болж байлаа. Тэтгэвэртээ гараад сумын төв бараадаж, эндээ сууршсан даа. Гэхдээ ямар нэг юм хийе бодоод жижиг,…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албанаас өнөөдөр байгууллагын дунд шатны менежерүүдэд зориулсан хөдөлмөрийн харилцаа, соёл, ёс зүйн сургалтыг зохион байгууллаа. “Байгууллагын соёл” сэдэвт энэхүү сургалтыг Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал, Ёс зүйн салбар хорооны ТББ-ын төлөөлөл, дэд профессор С.Наранбаатар удирдан явуулсан бөгөөд төвийн тасгийн эрхлэгч, албадын дарга нар хамрагдсан байна. Тус сургалтаар соёл нь тухайн байгууллагын амжилтын үндэс суурь болдог бөгөөд удирдах, удирдуулах ёсны зарчмыг ягштал баримталж, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлж чадвал гүйцэтгэлийн удирдлагын үр дүнг дээшлүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамжаар дамжуулан тогтвортой ажлын байр бий болгох чухал зорилтын талаар мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл хүргүүлэв.

Дэлгэрэнгүй

Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдээд байна. Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уул уурхайн 3 компанийн 800-аад ажилтан хоолны хордлого авсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна. Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн эрүүл мэндийн салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын…

Дэлгэрэнгүй

Харвардын их сургуульд үзүүлэх 2.2 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, 60 сая ам.долларын гэрээг царцааж байгаагаа АНУ-ын холбооны засгийн газар даваа гарагт мэдэгджээ. Даваа гарагт Харвардын их сургууль АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас тавьсан олон шаардлагыг хүлээн авахаас татгалзсаны дараа засгийн газар санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргасан байна. Их сургуулийн ерөнхийлөгч Алан Гарбер Харвардын нийгэмлэгт хандсан захидалдаа “Их сургууль бие даасан байдал ба Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзахгүй” гэж бичсэнээс хойш хэдхэн цагийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ. “Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран аль ч засгийн газар хувийн их дээд сургуулиудад юу зааж, хэнийг элсүүлж, ажилд авч, ямар чиглэлээр суралцах, судалгаа хийхийг зааж зааварлах ёсгүй” гэж тэрбээр бичсэн байна. “Харвардын их сургууль нь оюуны болон иргэний эрхийн аль…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв. Эмийн үйлдвэрийн барилгын талаар хотын дарга Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулна. Энэ…

Дэлгэрэнгүй

 Өмнөд Солонгосын Ардчилсан намын /АН/ дарга асан Ли Жэ Мён 49 орчим хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тэргүүлж байгааг өнөө өглөө танилцуулсан санал асуулгын дүн харууллаа. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг онц байдал зарласантай холбогдуулан албан тушаалаас нь огцруулсны дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар товлоод байгаа юм. Өнгөрсөн лхагва гаргаас баасан гаргийн хооронд 18-аас дээш насны 1506 хүний дунд явуулсан санал асуулгын дүнгээр Ли Жэ Мён 48.8 хувийн саналаар тэргүүлсэн байна. Харин консерватив үзэлт “Ардын хүч” намд /АХН/ элсэж, сонгуульд өрсөлдөхөө өнгөрсөн сард зарласан Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Су 10.9 хувийн саналаар удаалсан нь өнгөрсөн долоо хоногийнхоос 5.4 хувиар буурчээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Су ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан…

Дэлгэрэнгүй

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ ариулгалыг хийлээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн  тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 30 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 79.1 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлын хүрээнд 18 байршилд 180 ширхэг гарааш чөлөөлсөн бол таван байршилд хашаа хайс чөлөөлөөд байна. Мөн өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг…

Дэлгэрэнгүй

Улсын харцага Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЗГАЭГ-ын дарга Н.Учрал, физикч гэх Н.Тэгш баяр нарыг заналхийлсэн агуулгатай пост оруулсан. Удалгүй хуулийнхан түүнийг баривчилж саатуулсан. Харин Н.Учрал энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би гомдол гаргаагүй шүү. Огт тийм гомдол гаргаагүй. Надад тэр хүнийг баривчлагдсан талаар мэдээлэл ч алга байна” хэмээжээ.

Дэлгэрэнгүй