Улсын харцага Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЗГАЭГ-ын дарга Н.Учрал, физикч гэх Н.Тэгш баяр нарыг заналхийлсэн агуулгатай пост оруулсан. Удалгүй хуулийнхан түүнийг баривчилж саатуулсан. Харин Н.Учрал энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би гомдол гаргаагүй шүү. Огт тийм гомдол гаргаагүй. Надад тэр хүнийг баривчлагдсан талаар мэдээлэл ч алга байна” хэмээжээ.