Зохиогч: Admin

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна. Ажлын байрны шинжилгээгээр тухайн ажлын байрны ачаалал, албан хаагчийн цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, бүтээмж, ажлын цагийн алдагдлыг илрүүлэн, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, хөдөлмөрийн зохион байгуулалтыг судалж, дүгнэх юм. Мөн тус шинжилгээгээр тухайн албан тушаалын үндсэн чиг үүрэг, түүнийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадварыг тодорхойлох боломжтой. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны…

Дэлгэрэнгүй

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисигийн зарлан хуралдуулж буй  энх тайвны дээд хэмжээний уулзалт (Cairo Peace Summit) аравдугаар сарын 21-нд буюу өнөөдөр болно. Уг дээд хэмжээний уулзалтын зорилго нь Газын зурвас дахь нөхцөл байдлыг намжаах, гал зогсоох тохиролцоонд хүрэх, Израил, ХАМАС-ын мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг олох явдал юм. Египетийн нийслэл Каир хотноо болох дээрх уулзалтад 30 гаруй улс, олон улсын гурван байгууллага оролцохоо мэдэгджээ. “Энх тайвны дээд хэмжээний уулзалтад” НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, мөн Арабын хэд хэдэн улс, Турк, Грек, Киприйн удирдагчид оролцоно гэж өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Италийн Ерөнхий сайд Жоржия…

Дэлгэрэнгүй

Сургуулийн хүртээмж муугаас сурагчид 3 ээлжээр хичээллэх үзэгдэл арилсангүй. Нэг ангид 50-60 хүүхэд чихэлдэн номын дуу сонсч байна гээд бодохоор сургалтын чанар ямар байх нь ойлгомжтой. Цэцэрлэгийн ачаалал ч хэтэрч, хүссэн хүүхэд болгоныг авах боломж муу хэвээр байна. Сургууль, цэцэрлэгийг шинээр барих шаардлага байсаар байна. Гэхдээ энэ жишээ бол хотын хүн ам хэт их өсч, төвлөрөл нийслэлд зонхилсны гэрч юм. Уулын бэлээс оройг нь хүртэл бүрхсэн гэр хороолол нь барилгажихгүй, хотын төв, орон сууцны хорооллуудын зай завсар бүрт төлөвлөлтгүй, стандартын хэм хэмжээ зөрчсөн 12-16 давхар барилгыг шавуулаад байхаар тухайн бүс нутаг, орчинд ачаалал ямар байх нь дэндүү тодорхой. БЗД-ийн 15…

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгсөн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлжээ. Гэхдээ ийм санал асуулга  явуулах хэрэг байсан уу? Иргэд мэдээж хувь хэмжээг нь нэмэхийн төлөө л саналаа өгнө шүү дээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн гудамж талбай зүйл бүрийн хогоор бохирдсон байх нь хаа сайгүй. ТҮК-ийн ажилтнууд өглөө нь цэвэрлэдэг болохоор 12 цаг хүртэл хотын төв орчмоор арай гайгүй. 18 цаг гэхэд элдэв төрлийн хог хийсч харагдах нь ичмээр дур зураг л даа. Хүүхэд нь идэж байгаа чипснийхээ гялгар уут, уусан ундааныхаа савыг хаялаа гэхэд аваад хогийн саванд хийх ухамсартай хүн цөөн байна. “Заавал хогийн саванд хийх ёстой” гэж хүүхдүүддээ сургах хүн байгаа юм уу? Ажилгүйчүүдийн “армийнхан” хүүхдийн тоглоомын талбай дээр бөөгнөрч эзэгнэнэ. Архины шилээ хагалаад хүүхдүүд очиж тоглох боломжгүй болгоно. Шүлсээ хаях бол энүүхэнд. Өтгөн, шингэнээ савируулна. Хэдэн бүдүүлэг залуу архи ууж байгаад…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо. Мөн тэрбээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа, Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч  иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн…

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур…

Дэлгэрэнгүй

Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар #хар_тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах “Суваг-1” тусгай ажиллагааг зохион байгуулж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй бөгөөд дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа…

Дэлгэрэнгүй