УИХ, Засгийн газрын гишүүн байсан хуульч Ц.Шаравдоржтой нэгэн хурал дээр тааралдав. Хэдэн үг солив. Сошиал орчны талаарх бид хоёрын үзэл бодол яг нийцэв.
“Хүнийг өрөвдөж энэрэх, ойлгох, уучлах, аливааг тунгаах, эргэцүүлж, харьцуулж бодох чадваргүй хүмүүс сошиал орчинд олширч байна даа. Хүнийг хамгийн адгийн үгээр гутаан доромжилж, мууг нь үзэж байж санаа нь амардаг, юм болгоныг үгүйсгэж харлуулж байж нойр нь хүрдэг гаж араншин бий болчихжээ. Тэр төлөвшил, сэтгэхүйгээрээ нийгмийн харилцаанд ороод байдлыг төвөгтэй болгож байна. Үндэсний эв нэгдэл гэдэг ухагдахууныг ойлгох ухамсар, тийм ухаан хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй устаж байх шиг. Улам зэрлэгшиж, адгууслаг болоод байна уу гэж эмзэглэх боллоо” гэж намайг хэлбэл Ц.Шаравдорж гуай “Яг зөв. Ерөөсөө энэ фб, твиттер Монголчуудын үнэт зүйлийг устгаж байна. Бүр түүж устгаж байна. Цаана нь харийн явуулга байж магадгүй” гэв.
Д.Лхагва