Зохиогч: Admin

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 11 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 251 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Тухайлбал: 17-ны өдөр 62 18-ны өдөр 46 19-ний өдөр 82 20-ны өдөр 61 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.

Дэлгэрэнгүй

Ялангуяа шөнө оройн цагаар автобусны буудлууд хөл гишгэх зайгүй болчихдог. Уг нь автобуснууд ар араасаа ирээд л байх юм. Даанч хүнээ шингээж чадахгүй байна. 30 жилийн өмнө автобусны тоо цөөн байлаа. Заримдаа бүтэн цаг хүлээх бол энүүхэнд. Тийм учраас хүн нь багтахгүй “алалцаан” болдог байсан юм. Гэтэл өнөөдөр нийслэлд оршин суугчдын тоо ч өссөн. Нийтийн тээврийн хэрэгсэлийн тоо, хүртээмж ч харьцангуй нэмэгдсэн. Тэгсэн хэрнээ л автобус ачааллаа дийлэхгүй байна. Зорчигчид багтахгүй байгаа болохоор жолооч нар нь хаалгаа бушуухан хааж аваад талийж байгаа дүр зураг хаа сайгүй. Бухимдсан, харааж ерөөсөн улс буудал дээр үлдэж хоцорч байна. Ийм байдал тийм амархан шийдэгдэхгүй.…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2023.11.20) Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар татварын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад татварын нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих талаар нээлттэй хэлэлцэж, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх асуудлаар харилцан санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Улсын…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 803 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн…

Дэлгэрэнгүй

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Улаанбаатар төмөр замын дарга асан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоох боломжгүй байна хэмээн мэдэгдлээ. Харни Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв. Түүний мэдээлснээр УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хэргийн улмаас 44 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж мэдэгдсэн ч шалгалтын явцад түүний хэлсэн дүн тогтоогдоогүй байна. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 97 хувьтай байлаа. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын машин, тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, нарийвчилсан тоон судалгааг яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тусгай зориулалтын автомашин, техникийн 298 буюу 70.3 хувь нь хэвийн ажиллагаатай, 126 буюу 29.7 хувь нь эвдрэлтэй байгааг засварлах шаардлагатай. Зам цэвэрлэгээ, үйлчилгээний автомашин, техникийн 210 буюу 91.3 хувь нь хэвийн ажиллагаатай, 20 буюу 8.7 хувь нь…

Дэлгэрэнгүй

2023 оны 11 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Сант суманд зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд урилгаар оролцсон Орхон аймгийн ахмадын хорооны тэргүүлэгч, доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш  Ш.Ганбат “Орчин цагийн гэр бүл дэх ахмадын манлайлал” сэдэвт илтгэл тавьж ахмадуудын талархалыг хүлээсэн. Түүнтэй нэг  сэдвээр хөөрөлдөв. -Таны илтгэлээс олон чухал санаа олж сонслоо. Яагаад энэ сэдвийг сонсож лекц бэлтгэх болов? -Монголын ахмадын байгууллагууд Шинэ сэргэлтийн бодлогод оролцох оролцоогоо цоо шинээр эргэж харж, бодлого, үйл ажиллагаагаа шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөх шаардлага бий боллоо гэж би хувьдаа үзсэн. Учир нь,  нэгдүгээрт, Монголын бүхий л байгууллагуудын…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуягтай ярилцлаа. -Лу.Гантөмөр даргыг солих асуудал ер нь нэлээд хүчтэй байх шиг байна. Ер нь намын даргыг огцруулах асуудал анх хаанаас, яагаад гарч ирсэн юм бэ? -“Үндэсний жигүүр” анх энэ асуудлыг гаргаж ирсэн. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Өнгөрөгч хавраас хойш намын байрандаа ирсэнгүй. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдчихээд байхад өдөр бүр намын ажлаа хийх байтал өнөөг хүртэл намын үйл ажиллагаанд оролцохгүй, намын өдөр тутмын үйл ажиллагааг хангахгүй байна. Манлайлах чадвар энэ хүнд алга. Ардчилсан нам үнэхээр сөрөг хүчин баймаар байгаа бол сөрөг хүчнийг удирдаж авч явах манлайлалтай, хүчтэй, зоригтой, лидер хэрэгтэй байна.…

Дэлгэрэнгүй

Индонез, Энэтхэгт болсон “Хорийн бүлэг”-ийн /G20/ сүүлийн хоёр дээд хэмжээний уулзалтад оролцолгүй өнжсөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт тус бүлгийн удирдагчдын цахим яриа хэлэлцээнд оролцоно гэж Оросын төрийн мэдлийн телевиз мэдээлжээ. “Владимир Путин “G20”-ийн цахим уулзалтад оролцоно” гэж Оросын “Вести” телевиз ням гарагт олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн зохион байгуулах лхагва гаргийн яриа хэлэлцээ нь “Шинэ Делигийн дээд хэмжээний уулзалтаас гарсан үр дүн, шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх” зорилготой гэж Н.Модигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Украин хүүхдүүдийг хууль бусаар нутгаас нь албадан гаргасан гэх хэргээр Олон улсын эрүүгийн шүүхээс /ICC/ ОХУ-ын төрийн тэргүүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш В.Путин хилийн чанадад цөөн тооны айлчлал хийсэн юм. “G20”-ийн бүрэлдэхүүнд дэлхийн хамгийн том эдийн засагтай 19 орон, түүнчлэн Европын Холбоо, Африкийн Холбоо багтдаг гэж Үндэсний мэдээллийн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Нийтийн тээврийн жолоочийн цалинг нэмж, автобусны тоог өсгөнө” хэмээн мэдэгдсэн. Автобусны тоог нэмэгдүүлэх нэг хэрэг чанар, үйлчилгээ нь сайжрахгүй бол ямар үр дүн гарахгүй. Өнөөдөр бэлэн мөнгө авдаггүй жолооч нэг ширхэг ч байхгүй. Нэг буудлаас дор хаяж 5-7 хүнээс бэлэн мөнгө авдаг нь үнэн. Зарим жолооч “Дунд хаалгаар ор” гэж баахан хүмүүсийг үнэ төлбөргүй чихэж аваад явдаг нь бодит үнэн. Ийм байхад нийтийн тээврийн жолооч нарын цалин нэмэх тухай ярьж хэрхэвч болохгүй. Жолооч нарын цалин 3000.000 болгосон ч тэд бэлэн мөнгө халааслахгүй байна гэж түүхэнд байхгүй шүү! Тийм учраас хамгийн эхлээд автобусны жолооч нарын ухамсар,…

Дэлгэрэнгүй