Зохиогч: Admin

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүсэлтийг нь үндэслэн Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын, С.Магнайсүрэнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлжээ.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цогц реформын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 18-ны хуралдаанаарүүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас дараах хоёр байршилд зам засварлана. Тодруулбал, Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилж хааж, шинэчилнэ. Баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ. Зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хаан, засварлана. Хойд хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Урд хэсгийн замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ. Зам засварын ажлын хүрээнд…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 70 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 925 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна. Иргэн “Т” өөртөө давуу байдал бий болгох зорилгоор…

Дэлгэрэнгүй

8 сарын сүүлчээс эхлээд ажилгүй иргэд хэсэг бүлгээрээ отог үүсгэн самар түүхээр явцгаадаг. Харамсалтай нь анхаарал болгоомжгүйгээс төөрөх, осолдох хэрэг гарсаар байна. Тухайлбал энэ сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэх газарт Төв аймгийн харьяат иргэн Н дөрвөн хүний хамтаар самар түүхээр яваад одоо болтол сураггүй байгаа талаар албаныхан мэдээллээ. Одоогийн байдлаар цагдаа, онцгой болон ар гэрийнхэн нь орон нутгийн хүмүүстэй хамтран эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа аж. Экологийн цагдаагийн албанаас дур зоргоороо самар түүхээр явахыг хориглодог ч иргэд уг шаардлагыг хүлээж авахгүй байна. Д.Бат

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус салбарынхны 20 жил хүлээсэн энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ерөнхий сайд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх-батлан хамгаалах салбарын бодлого, стратеги, техник, технологийг шинэчлэх шаардлага бий. Тиймээс салбарын шинэчлэлийн бодлогоо тодорхойлж, УИХ-ын хаврын чуулганаас өмнө Засгийн газрын хуралдаанд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж байгаа барилгын грашийн дээврийн хэсэгт гал гарсан дуудлага 15:59 цагт иржээ.  Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 16:09 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон байна. Барьж байгаа, бариад ашиглалтад орсон барилгууд шатах тохиолдол хэд хэд гарлаа. Урьдчилан сэргийлэх ажил хийгээчээ. Гарсан галыг унтраах бус гал гарахаас сэргийлмээр байна. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан. Тэгвэл энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулах болсон талаар албаны хүнээс тодрууллаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Улаанбаатар хотод зам, засварын 41 ажил хэрэгжээд явж байна. Хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэхэд асфальт завод, дэвсэгч…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 35 байршилд авто зам шинэчиллээ. Тэгвэл замын ажлын дараагийн байршлуудын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Замын засвар, шинэчлэл хийж буй 36 дахь байршил нь Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж эхэллээ. Их Монголын гудамжинд хамаарах уг авто замыг 4 хоногийн хугацаатай хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээнэ. Хоёр үе асфальт бетон хучилт хийж, нийт 2.2 км авто замыг шинэчлэх юм. Зам барих технологийн…

Дэлгэрэнгүй