2020 оны 1 дүгээр сарын 12-нд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд Хан-Уул дүүрэг дэх “Viva city” хороололд үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг баривчилжээ.
Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг хураан авч, баримтжуулсан байна. Улмаар баривчлагдсан хүмүүсээс шинжилгээ авахад мансууруулах төрлийн бодис илэрсэн гэнэ.
Баривчлагдсан залуусын дунд Эрүүл мэндийн дэд сайд асны охин байсан талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байгаа юм. Тэрбээр 2015 онд мөн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан аж.
С.Сугар