Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон асуудал хэлэлцлээ. Тэр дотор цагдаагийн байгууллагын бүтцэд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал шийдэгдэж байна. Экологийн цагдаа байгуулах шийдвэр гарсан. Эхний ээлжинд 10-аад аймагт энэ алба байгуулагдана. Ерөнхий хариуцах ажил нь байгаль орчин, уул уурхайн олборлолттой холбоотойгоор экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ алба байгуулагдаж байна. Төмөр замын цагдаа, нисэхийн цагдаа, замын цагдаа гээд гурван төрлийн цагдааг нэгтгэж Тээврийн цагдаагийн алба гэсэн нэртэй хөдөлгөөний асуудал хариуцсан нэг бүтэц байгуулахыг Засгийн газар зөвшөөрсөн. Байгаль орчны байцаагч гэдэг ажил үүрэгтэй хүмүүс одоогоор байна. Яваандаа экологийн цагдаа руу шилжихийг үгүйсгэхгүй” гэлээ.
А.Бат