Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс хоёр жилийн ял авсан дуучин Б.Амархүүгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар Б.Амархүүг батлан даалтад гаргаж, хэргийг прокурорт буцаалаа.
Тэрбээр өөрийнхөө машинд хар тамхи хэрэглэсэн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид өнгөрөгч намар буюу есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө саатуулагдан шалгагдаж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр түүний ойр дотнын найзынх нь өгсөн мэдээллийн дагуу цагдаа хэргийн газар дээр очсон гэдэг. Юутай ч давж заалдах шатны шүүхийн хувьд Б.Амархүүгийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж үзлээ.