Өмнөд Солонгосын Инчеон хотын Цагдаагийн газарт Монголын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д. Одбаярыг 10 гаруй цаг байцаасны эцэст түүнийг 10 хоног БНСУ-аас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ. Д. Одбаярыг Цагдаагийн газраас гарч ирэх үеэр Солонгосын маш олон сэтгүүлчдэд тойрон авч “Та үнэхээр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн юм уу” гэх мэт асуулт тавихад огт хариулаагүй байна.
Гэрч, хохирогч гэгдэх бүсгүйчүүдийн хувьд Д. Одбаяр, түүнтэй хамт явсан А нар нь тэр өдөр согтуу байсан бөгөөд Д.Одбаяр нь онгоцны 00 өрөөний орчимд 20 настай үйлчлэгчийн өгзөгт гар хүрсэн бол А нь үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч, бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Юутай ч Д.Одбаяр байцаалтын явцад зарим нэг буруутай гэж болохоор үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бололтой юм. Харин 42 настай А гэгчийг Солонгосын тал баривчлах шийдвэр гарчихсан бөгөөд түүнийг иртэл Д.Одбаярыг саатуулахаар болжээ.