Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш буюу 2005 оноос эхлэн МАН-д жигүүр ургах үзэгдэл ажиглагдаж эхэлсэн билээ. Удирдлагынхаа үгийг ёсчлон дагадаг уламжлалтыг эвдэж, өөрсдийн байр сууриа хүчтэй илэрхийлж, эрх ашгийнхаа төлөө тэмцэхээр “зориг шулуудсан хэсэг хүмүүсийн нэгдэл гэсэн үг. Тун саяхан МАН-ын УИХ дахь нэр бүхий залуус нэгдэж Дэвшилтэт холбоо байгуулж байгаагаа зарласан. Шууд утгаараа эрх баригч намд жигүүр нэртэй фракц нэмэгдлээ гэсэн үг л дээ. Тэд оффшор, авлигын асуудалд холбогдсон хүмүүсийг намын нэрээр хайцаалахгүй. МАН хариуцлага тооцож чаддаг байх ёстой гэгчлэн ард түмний хүсээд байгааг л ярьж байгаа. Гэхдээ асуудал цаашаа хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Сэтгүүлч Д.Лхагвадорж