Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын зөрчил хурцдах төлөвтэй. Б.Энхбаяр хэд хоногийн өмнө “УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ахын хүүхэд “Админерал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Х.Хасбаатартай 2019 оноос хойш хамтарсан компани эзэмшиж, холбоотой байсан” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Хариуд нь УИХ-ын дарга няцаалт хийсэн.
Тэгвэл сүүлийн хэд хоногт Б.Энхбаярыг ногоон автобусны хэрэгтэй холбоотой байх магадлалтайгаас гадна Хууль зүйн сайд байхдаа Хятадын компанид давуу эрх олгосон гэх мэдээлэл нэлээд өргөн хүрээтэй тархаж эхэллээ. Хаанаа шидсэн чулуу бол? Б.Энхбаярын хувьд Засгийн газрын тэргүүн рүү ч “ноцоод” үзсэн.
Үүнээс үзвэл МАН-ын нөлөө бүхий эрхмүүд дотор үүссэн үл ойлголцол нь зөрчлийн хэмжээнд хүрэв үү?
Д.Лхагва