Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр Төрийн Ордонд сэтгүүлчдийн дайралтад өртлөө. Н.Шинэбаяр гэх сэтгүүлч “АН-аас та хэзээ явах вэ? Та хэдий болтол Монголыг, Монголын ардчиллыг, Ардчилсан намыг, Монголын хөгжлийг гацаах юм бэ? Та хэдий болтол ардчиллыг булшлах юм бэ? Та хэдий болтол АН дахь МАН-ын БЭТ хийх юм бэ?” хэмээн дайрахад экс Ерөнхийлөгч “МАН-ыг татан буугдтал би улс төрд явахгүй” гэж хариулсан юм.