Австралид 16 нас хүрээгүй хүүхэд сошиал сүлжээ ашиглахыг хориглохоор ярилцаж эхэлжээ. АНУ, Францад ч энэ чиглэлээр хатуу арга хэмжээ авсаар байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ ЮНЕСКО-гийн санааг зовоож сургуулийн орчинд ухаалаг утас хориглох уриалга гаргасан. Гэтэл манайд 1-12 дугаар ангийнханд математикийн хичээлийг EDUTEN гэдэг программаар заах туpшилтыг Л.Энх-Амгалан сайдын үед эхлүүлсэн. Шинэ сайд ч үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, нүдний хараа нь тогтоогүй, ухаан бодол нь цэгцэрч амжаагүй бяцхан хүүхдүүд EDUTEN хөтөлбөрийн хүрээнд хичээлээ гар утас, таблет, комьпютерээр хийнэ гэсэн үг.
Хичээлдээ гар утас, таб аваад явж байна. Эцэг, эхчүүд нь гар утас авч өгөөд л алга болдог. Гэртээ үлдсэн хүүхдүүд цахим орчинд хяналтгүй зугаалж, үзэл бодол нь юунд хөтлөгдөж байгааг таашгүй. Хүүхдүүдийг дэлгэцийн хамаарлаас холдуулж, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэх өөр олон үр дүнтэй арга байхад яагаад заавал сошиал ертөнцийн бохир орчин руу чиглүүлэх болов?!
Д.Лхагва