Автозамын түгжрэл буурахгүй байна. Ялангуяа баруун чиглэлд алхахаас өөр сонголт нийслэлчүүдэд үлдсэнгүй. 18 цагаас хойш хөгшин, залуу хүмүүсийн цуваа дор хаяж 4-6 км үргэлжлэх боллоо. Удахгүй өвөл болно. Хүйтэнд ахлаад л байх уу? Түргэн тусламжийн болон гал командын машин дуудлага өгсөн цэгт яаж цаг алдалгүй очих болж байна вэ? Энэ олон зах замбараагүй багширсан машинуудын дээгүүр нь нисэх үү?
Хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдэл сүүлийн 24 жилд эрс ихэссэний балаг ингэж л гарч байна. Орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого 1990 оноос хойш хөсөр хаягдсаны, бас хотод газрын наймаа цэцэглэж төлөвлөлт алдагдсаны горыг нийслэлийн уугуул иргэд хатуухан амсаж байна.
Улаанбаатарын их түгжрэл зөвхөн өнөөдөр үүссэн юм биш. Х.Нямбаатар гэдэг хүн буруутай биш. 30 гаруй жил бодлогогүй, сэтгэлгүй явсны гай өнөөдөр илүүтэй мэдрэгдэж байгаа юм.
Д.Лхагвадорж