Улаанбаатар хотод өнөө шөнө, маргааш өдөртөө сэрүүхэн байх тул гэр хорооллын айл өрхүүд галлагаа хийхээсээ өмнө пийшин зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, яндангаа хөөлөх, худгийг цэвэрлэж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ зөвлөж байна.
Сүүлийн 7 жилийн хугацаанд 103 хүн угаартаж нас барсан юм. Хамгийн аюултай ирэх жилүүдэд энэ тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Д.Дорж