УЛААНБААТАР ХОТ, БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна. УЦОШГ
Голуудын усны түвшин үерийн аюултай түвшингээс Туул 21см, Хэрлэн 48см-ээр даван үерлэж цаашид усны түвшин нэмэгдэж болзошгүй тул ард иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлж гол, нуурын эрэг орчимд амарч зугаалахгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хараа хяналт тавьж сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.