С.Зориг агсаны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун сэтгүүлчид С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдсэн асуудлын хүрээнд телевизийн сэтгүүлчид байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Хэргийг шийдсэн байдлыг харвал итгэл үнэмшил огт төрөөгүй. Хэдэн хүнийг хэлмэгдүүлсэн үйл явц болоод өнгөрсөн гэж бодож байна. Тэр хүмүүсийг цагаатгах ёстой. Би хувьдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зоригтой, шударга ажилласан гэж бодож байгаа учир дэмжиж байна” гэсэн юм.