УИХ, Засгийн газрын гишүүн асан, хуульч Ц.Шаравдорж өчигдөр ТВ-9 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “С.Зоригийн хэрэг гарсан орой хэргийн газар дээр ямар ч туршлагагүй, цагдаад ороод удаагүй хоёр шинэ хүүхдийг явуулсан байдаг. Зориуд байгуулсан ч юм шиг санагддаг. Би хувьдаа Ц.Элбэгдоржийг баривчилж шалгаж ёстой гэж боддог. Чимгээ, Содномдаржаа нарын тухайд тэднийг эрүүдэн шүүсэн нь нотлогдсон шүү дээ. Хүний эрхийг тэгж ноцтой зөрчсөн, хэргийг хэн нэгэнд тохох гэсэн ажиллагаа явагдсан” гэгчлэн өгүүлэв.
Тэрбээр мөн “Монгол Улс хэлмэгдүүлэлтийн гашуун, аймшигтай түүхийг мартаагүй. Гэтэл ардчилсан Үндсэн хуулиа баталсан ийм үед яагаад Монголд хүний эрх эрх чөлөөг улан доороо гишгэсэн аймшигтай, систем бий болчихов оо. Энэ бол тогтолцоо. Энэ тогтолцоог хэдхэн хүн санаачилж, хөл дээр нь босгосон. Үүн дээр үндэслэж ноцтой хэлмэгдүүлэлтийг явуулсан. улстөрийн тооцоо, хувийн тооцоо, бизнесийг нь булааж авах зорилготой хэлмэгдүүлэлт болсон” гэсэн юм.