Улаанбаатарын эрсдэлийг үнэлбэл хүн цочихоор дүн мэдээ гарах байх даа. Орцноосoo, хашаанаасаа гараад л бөөн эрсдэл хүлээж байдаг нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Зөвхөн өнөөдөр л бий болсон орчин биш, сүүлийн 30 жилд бодлогогүй явсны хар гай.
Энэ зурагнаас харахад хүүхдүүдэд замын голоор явахаас өөр сонголт үлдсэнгүй. Хоёр талын явган хүний зам дээр амиа бодсон арчаагүй жолооч нар машинаа хээв нэг тавьдаг болсоор уджээ. Шаардлага тавихаар “Зогсоол байхгүй юм чинь өөр хаана тавих юм” гэдэг тэнэг хариулт өгөхөөс өөр юм мэдэхгүй бүдүүлэг хүмүүс. Ядаж байхад хороолол дотор ямар хурдтай явахыг мэдэхгүй оркууд машин бариад хүний амь насанд заналхийлээд явж байна шүү дээ!
Хүүхдүүд машин замаар явж байгаад осолд орох нь эдэнд падгүй. Сургууль, цэцэрлэгийн амралт эхэлчихсэн ийм үед хөөрхий үрс минь яана даа! Хотын даргаа, энэ асуудлыг яаралтай цэгцэлмээр байна.
Д.Дорж