АН сонгуулийн луйвраас хамгийн их айж байгаагаа удаа дараа мэдэгдэж байгаа. Өнөөдөр мөн л “Эрх баригчдын царцаа нүүлгэх, зохиомол хаяг үүсгэж иргэний үнэмлэх тараах, сонгогчийг “хувилах” гэх мэт луйвар ер тасрахгүй байгаа. Дээрээс нь сонгогчдын боловсрол таарууг далимдуулж, мөнгө тараахаас гадна “хар машин бичлэг хийж байгаа, саналыг чинь хэнд өгсөнийг нь мэдэхэд амархан шүү…” гэх мэтээр дарамталдаг. Эдгээр луйврыг зогсоох, багасгахын төлөө тууштай явна.Мөн нам, эвсэл, төрийн бус байгууллагуудыг урьж, хүчээ зузаатгана” хэмээн сүржигнэлээ.
Тус нам хэрвээ сонгуульд амжилтгүй оролцвол ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой байна. Иймийн тулд иргэдийн сэтгэлзүйг эртнээс бэлдэх шиг хичээж байх шиг байна.
Д.Дорж